Төгсөгчдийн ажилд орох түвшин өндөр байдаг нь ажилд эрхлэхийг байнга дэмждэг сайн системтэй холбоотой.

Суралцаж эхэлсэн цагаас эхлээд төгсөх хүртэл янз бүрийн хэлбэрээр ажилд орох боломжийг нээж өгч бүх талаар дэмждэг. Удирдах зөвлөлийн удирдаж төгсөгчидөөс бүрдсэн оюутны зөвлөлийн бүтээлч хөдөлмөрийн үр дүнд интерерийн салбарын олон пүүс компани, байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, мэдээлэл солилцох сүлжээг бий болгосон. Байнга хувьсан өөрчлөгдөж байдаг нийгмийн байдлыг соргогоор мэдэрч ажилладаг ажил эрхлэлтийг хариуцсан мэргэжилтэн болон хичээл заадаг багш сурган хүмүүжүүлэгчид маань оюутан нэг бүрчлэн тусгайлан зөвлөгөө өгч хувь хүний чадварыг харгалзан чиглэлийг нь зааж ажилд орох замыг нь нээж өгдөг.

Удирдах зөвлөл Оюутны зөвлөл
Удирдах зөвлөлийн дарга, сургуулийн захирлаар удирдуулсан эдийн засаг, бизнесийн салбарын нэр нөлөө бүхий хүмүүсээс бүрдэх удирдах зөвлөлийнхөн нэг баг болж бүх ар талыг зохицуулдаг. Төгсөгчидтэйгээ нягт хамтран ажилладаг оюутны зөвлөлийн ажлын үр дүнд дадлага хийх, аж ахуйн нэгжээр аялах, ажилд зуучлах зэргээр оюутнуудад найдвартай ар тал болж ажилладаг.
Интерьер үйлдвэрлэлийн салбар Гадаадад ажилд ороход дэмжин туслах
Пүүс компани болон дизайны компаний ажилтан авах зараас эхлээд компаний судалгаа, мэдээллээр хангах зэрэг дадлага сургалтыг хослуулан ажилладаг. Гадаадад ажиллах төгсөгчид болон дэлхий даяар тархсан сүлжээгээ ашиглан, тухайн ажлын байрны талаарх мэдээллийг цуглуулж, ажилд зуучилж байна.
Ажлын зар мэдээллийн төв Ижил салбарт үйл ажиллагаа явуулдаг холбоо, нийгэмлэг г.м
Ажлын зар мэдээллийг түгээдэг олон тооны байгууллага, холбоодтой хамтран ажиллаж, оюутнуудад хамгийн сүүлийн үеийн шинэ ажлын зарыг цаг тухайд нь мэдээлдэг. Ижил салбарын олон холбоо, нийгэмлэг, байгууллагуудтай хамтран ажиллаж оюутнуудыг хэрэгтэй мэдээллээр хангадаг.
Ажилд орох тусгай зөвлөгөө Оюутны карт хөтлөх
Ажилд орох болон боловсрол хариуцсан ажилтан нягт хамтран ажилласнаар боломж чадвартай нь уялдуулан дэвших арга замыг тусгайлан зөвлөхийн зэрэгцээ байгууллага компаниудын байдлыг тодорхойлж таны ирээдүйг зөвлөнө. Оюутан тус бүрийн онцлогт тохирсон сургалтын арга барилыг картанд нэг бүрчлэн тэмдэглэж үлдээн ажилд орох, дэвшин суралцахад нь ашигладаг.
Ажилд орох семинар Байгууллагын судалгаа (дадлага)
Интерьер дизайны төрөлжсөн сургууль учраас эрдэмтэн профессоруудыг урьж ажилд орох семинарыг зохион байгуулдаг. Архитектор, дизайны компани, интерьерийн мэргэжлийн байгууллагад ажилд орох дадлага ажлыг суралцаж байх хугацаандаа хийдэг. Байгууллагын үйл ажиллагааг бодитоор мэдрэхээс гадна өөрийнхөө ур чадвар, сурсан мэдсэнээ нийгмийн амьдралд харж цэгнэх боломжтой.
Ажилд орох мэдээллээр хангах Гадаад оюутныг ажилд ороход зөвлөгөө өгөх мэргэжилтнийг томилдог
Хүсэлт гаргагч аж ахуйн нэгжийн мэдээллээс гадна олон ажил олгогч дэмжигч байгууллагуудын мэдээллийг багтаадаг. Интернэтээр ажил олгогчийн мэдээлэл болон ажлын зарыг шалгаж нягтлах боломжтой. Гадаад оюутны ажил эрхлэлтийн байдлыг хариуцсан мэргэжилтэн нь ажил олгогч байгууллагуудтай танилцах, ажилд орох талаар зөвлөгөө өгдөг.
Ажилд орох шалгалт, ярилцлагын арга барил Хөрөнгийн бүртгэл, заавар
Нийгмийн хүн болох сэтгэл зүйн бэлтгэлийн зэрэгцээ шаардлагатай дадал бүгдийг судалж өөрийн болгох шаардлагатай. Мөн ерөнхий суурь мэдлэгээс мэргэжлийн мэдлэг, анхан шатны ярилцлага, өөрийгөө судлах, анкет бичих зэргээр ажилд орох арга барилд суралцана. Дизайны салбарт ажил эрхлэхэд зайлшгүй шаардлагатай бүтээлч мэдлэг нь "хөрөнгийн бүртгэл" файл хөтлөх явдал юм. Зөвхөн бүтээлийг нэгтгээд зогсохгүй ажил олгогчид тохируулан хөрөнгийн бүртгэл хэрхэн хөтлөхийг заана.
Мэгүро олон нийтийн интерьер дэлгүүр (MISC)
MISC гэдэг нь бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлдэг байгууллага. Тэдний мэргэжилтнүүд оюутнуудын цагийн ажил, ажилд орох зэрэг бүхий л зөвлөгөөг өгдөг.

Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын арга хэмжээний хуваарь

*INT:Интерьер-архитектор- дизайны факультет /DECO:Чимэглэлийн дизайны факультет /IMT:Интерьер мастерын факультет

*Аж ахуйн нэгжийн хөтөлбөр нь Японы эдийн засгийн холбооны "Ажилтан сонгон шалгаруулах чиглэл"-д үндэслэсэн стандарт төсөл бөгөөд өөр тусгай хөтөлбөрөөр ажилтан сонгон шалгаруулдаг аж ахуйн нэгж ч бий.

(Зурган дээр дарж томруулан харна уу.)

  • ICS ухаалаг утасанд зориулсан хуудас