Интерьер мастерын факультет (2 жилийн анги/7 хоногт 5 өдөр)

Интерьер мастерын факультет (2 жилийн анги/7 хоногт 5 өдөр)

Төгсөгчидийн бүтээлийг үзэх (Японоор)  Сургалтын төлбөрийн тухай дэлгэрэнгүй (Японоор)

What to Study

Интерьер, тавилгын үйлдвэрлэлийн мэдлэг, технологийг эзэмшсэн, дизайн гаргах чадвартай “Бүтээгч гар”-ыг бэлдэнэ.

Одоо үед, барилгын талбайд, үйлдвэрлэлийн технологи болон материалын хөгжил, дизайны олон шийдэл зэргээс суралцаж дизайны мэдлэг болон гүйцэтгэлийн технологийг зэрэгцүүлэн эзэмшсэн мэргэжилтэй ажилчид архитектор, дизайнеруудтай ижил түвшинд санаа бодлоо солилцох боломжтой болсон бөгөөд мэдрэмж сайн, муугаас эхлээд захиалагчийн сэтгэлийг судалсан мэдрэмжтэй шинэ ажилтан л “хөрвөх чадвартай ажилтан” хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байна.

Интерьер мастерын факультетад, модон үйлдвэрлэлийн технологийн суурь мэдлэгээс эхлэн тавилга хийх хүртэлх үе шат, мужааны ажил, будаг будах, шал болон хивсийг хэрхэн суулгах зэрэг интерьерын ажилд шаардлагатай бараг бүх л ур чадвараас суралцах болно. 2 жилийн хугацаанд үндсэн технологийн ур чадвар эзэмшүүлэхээс гадна, аливаа ажилд бүтээлчээр хандах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой. Үүнээс гадна, дизайны талаар бүрэн цогц мэдлэгтэй болдогоороо ердийн интерьерчээс ялгаатай юм. Дизайны онолоос эхлээд орон зайн бүтэц хүртэл суралцаж, дизайнерын санал бодлыг зөв унших чадварыг эзэмшинэ.

Ажилтан гэсэн хэмжээ хязгаарыг эвдэж, төрөл бүрийн интерьерийг өөрөө сууриас нь эхлээд гүйцэтгэл хүртэл хянаж чадах чадварыг эзэмшин, цаашид улам эрэлт хэрэгцээ нэмэгдэх нөхөн засах болон шинэчлэн засварлах мэргэжилтэн “хөрвөх чадвартай ажилтан”хэмээн хүлээн зөвшөөрөгдөхүйц бүтээгч гар болон мэдлэгийг бид бэлдэнэ.

How to Learn

Эд зүйлсийн суурь ойлголтыг ойлгох, мэдлэгийг чадвар болгох, өөрөө сэтгэж гүйцэтгэх чадварыг сургана.

Сургалтын хөтөлбөр нь практик орчинд сургахыг голчилдог. Интерьер, архитектор зэрэг гүйцэтгэл болон тавилгын үйлдвэрлэлийн технологийг эзэмшүүлэх, гүйцэтгэлийн дадлага, өндөр түвшний гүйцэтгэлийг заах, гүйцэтгэлийн онол, гүйцэтгэлийн зураг төсөл, өнгөний сонголт, ерөнхий интерьер зэргийг суралцах дизайны хичээлүүдээс бүрдэнэ.

Эхлээд, интеръер дизайны суурь мэдлэгтэй болсны дараа, тавилгын үйлдвэрлэлийн технологийг эзэмшин, механик болон техник боловсруулалтын ур чадвараас суралцана. Бодитоор сандал урлан хийснээр, механик боловсруулалтын нарийвчлалыг ойлгож мэдрэх болно. Интерьер гүйцэтгэлийн дадлагаар, бодит хэмжээтэй адилхан өрөө хийж, модон бүтээцийн орон сууцны бүтэц болон гүйцэтгэлийг нэгбүрчлэн суралцана.

Мөн захиалагчтай харилцах ерөнхий интерьер, өнгөний сонголт, CAD, танилцуулга зохион байгуулах хичээлээс эхлээд дизайн цогцолбортой танилцах хичээл, дизайнер болон архитекторын санааг унших зурагжуулах чадварыг заадаг.

Гол чадвар болох төлөвлөх чадвар, санаачлах чадварыг сургахын тулд дадлага ажил, менежмент, үйлдвэрлэлийн дадлага сургалтыг хослуулах хөтөлбөр, төгсөгчдийн туршлага судлах программ зэргийг хэрэгжүүлж байнга дэмжлэг үзүүлдэг. Оюутнуудыг ажилд ороход байнга тусалж дэмждэг.

Интерьер мастерын факультет

Интерьер мастер (хөрвөх чадвартай ажилтан)
Интерьер, архитекторын салбарт бэлтгэгдсэн ажилтан, интерьерийн гүйцэтгэлийн хөрвөх чадвартай ажилтанууд нь модон эдлэлийг угсрах, буулгах, төрөл бүрийн ноу-хау шаарддаг дотоод засал болон тавилга, гүйцэтгэлийг бүхэлд нь гүйцэтгэдэг.

※Хөрвөх чадвартай ажилтан/янз бүрийн барилгын талбайд бэлтгэгдсэн ажилтан юм. Талбай дээрх гэнэтийн өөрчлөлт, ажлын нөхцөлд тухай бүрт нь тохирсон арга хэмжээ авч чаддаг байх чадвар нь барилгын материал их болсон, хууль дүрэм олон болсон өнөө үед маш эрэлттэй мэргэжил юм. ICS-н интерьер мастерын факультетийн төгсөгчдийн төрөл бүрийн салбарт ажиллах чадвар нь итгэл төрүүлж байна.

Төгссөнийхөө дараа ажиллах салбарын тухай

Оюутнууд маань дизайны мэдлэг болон гүйцэтгэлийн технологийг хослуулан эзэмших бөгөөд төгссөнийхөө дараа бүхий л салбарт ажиллах интерьер мастер, гүйцэтгэлийн менежерээс эхлээд дотоод засал, тавилга зэргийн тусгай гүйцэтгэл хүртэл ямар ч чиглэлээр ажиллах чадвартай болдог.

Талбайн даамал
Барилгын зураг төслийн дагуу гүйцэтгэлийн ажлыг удирдан, барилгын талбайд барилгыг бүрэн дуусгах хүртэл хариуцан ажилладаг.
Интерьер, барилгын гүйцэтгэгч
Барилгын зураг төсөлд үндэслэн түүнийг бодитоор барьж байгуулах, дизайныхаа дагуу барилга болгох ажлыг хариуцна.
Барилгачин
Барилгачин гэдэг нь "өөрийн гараар өөрийнхөө гэрийг хийх" гэсэн утгатай үг боловч үүнийхээ зэрэгцээ гүйцэтгэгчтэй хамт бодож боловсруулан хийх үүрэг ч бас хүлээнэ.
Мужаан
Мужааны голлох үйл ажиллагаа нь модоор бүх зүйлийг хийж өөрчлөн бүтээнэ.
Тавилга бүрээслэгч
Тавилга бүрээслэгч нь тавилгын модон болон металл хэсгийг бүрээсэлж өгнө.
Цонх хаалга хийгч
Цонх хаалга хийгч нь японы гүйдэг хаалга, цонх зэргийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэнэ.
Заслын ажилчин
Ханын цаас зэргийг наах ажлыг гүйцэтгэнэ.
Уран дархан
Тавилга болон интерьерийн дагуу тэдгээрийг үйлдвэрлэх, засварлах ажлыг хариуцна.
Интерьер барилгын зураг төсөлч
Интерьер барилгын зураг төсөлч нь ажлын төлөвлөгөө гаргахаас эхлээд барилгын зураг төсөл, зураг төслийг хянах, гүйцэтгэлийн ажлыг хянах үүрэгтэй мэргэжилтэн юм.
Барилгын механик инженер
Барилгын механик инженер нь барилгын ерөнхий зураг төслийн талаар мэдлэг чадварыг эзэмшиж зураг төсөл, гүйцэтгэлийн хяналтыг гардан хийнэ.
Барилгын төсөвчин
Барилгын материал болон ажлын зардал, ажлын явцтай уялдуулан зураг төсөл, ажлын төлөвлөгөөнд үндэслэн тухайн ажилд зарцуулагдах зардал, хугацаа, төсвийг тооцдог.

Хичээлийн тухай дэлгэрэнгүй

Интерьер гүйцэтгэлийн дадлага ажил
Интерьер дизайнараар суралцагчид нь дадлага ажлаа сургуулиас зориуд гаргаж өгсөн дадлагын танхимдаа (загварын зургаа гаргана) хийдэг. Өөрсдөө цонх, хаалгаа байрлуулан өрөөнийхөө гэрлийг тохируулна. Энэ дадлага ажлын үр дүнд интерьер дизайнараар суралцаж буй оюутнуудын ур чадвар нь сайжирна.
Тавилга үйлдвэрлэлийн дадлага
Энгийн хийцтэй тавилгаас эхлээд барилгын дизайнд тохируулсан цогц бүтээлийг урлах хүртэл олон төрлийн тавилга хийх дадлага ажил явагддаг.
Загвар дизайнаа илэрхийлэх технологи
Засвар, загвар өөрчлөлт, тавилга зэргийн дизайны технологи, мэдлэг болон CAD зураг зурах, өнгөний зохицол, ерөнхий интерьер зэргийг танилцуулах илтгэл тавих аргыг зааж сургана.
Талбайн дадлага
2-р курсэд 4 долоо хоногийн хугацаатай өөрийн сонгосон газраа ажиллаж дадлагаших бөгөөд дараа улирлын 3 долоо хоногт нь өөрийн ажилд орохыг хүссэн газраа ажлын судалгаа хийдэг.

Гүйцэтгэлийн мэдлэг/тусгай лекц
Лекцээр дамжуулан гүйцэтгэлтэй холбоотой мэргэжлийн мэдлэгийг хуримтлуулдаг. Мөн жилд 10 орчим удаа тэргүүлэх зэргийн дизайнер, архитекторыг урьж тусгай лекц зохион байгуулдаг.
Хичээлийн хуваарь (Даваа-Баасан 9:30-17:00)

(Зурган дээр дарж томруулан харна уу.)

Боловсролын зэрэг

Мэргэжлийн диплом
Төгсөгчид нь боловсрол шинжлэх ухааны яамнаас дипломаа гардан авна.
※Тус сургууль нь сургуулийн боловсролын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сургууль юм. 2 жилээс дээш сургалттай ангид суралцсан төгсөгчид коллеж төгсөгчидтэй ижил боловсролын зэрэг авна. Мөн хувийн хэвшил ч энэ зарчмыг хүлээн зөвшөөрсөн.
Мэргэжлийн сургуульд багшлах эрх
Японы мэргэжлийн сургуулиудын боловсролыг дэмжих холбооны багш бэлтгэх сургалтанд хамрагдсанаар зөвшөөрөл авч, мэргэжлийн сургуульд багшлах эрх авч болно.
Архитекторын 2-р зэрэг авах шалгалт өгөх эрх : ※Улсаас олгодог зэрэг
Төгссөнөөс хойш ажилласан 2 жилийн дотор шалгалт өгөх боломжтой.
Модон барилгын архитектурын шалгалт өгөх эрх : ※Улсаас олгодог зэрэг
Төгссөнөөс хойш ажил ласан 2жилийн дотор шалгалт өгө х боломжтой.
1 зэрэг архитектурч барилгын хяналтын инженерийн шалгалтын эрх : ※Улсаас олгодогзэрэг
Төгссөнөөс хойш 5жил барилгын чиглэлээр ажилласан туршлагатай (Үүнд 1жил удирдан захирах ажил хийж байсан) нь шалгалт өгөх боломжтой.
2 зэрэг архитектурч барилгын хяналтын инженерийн шалгалтын эрх : ※Улсаас олгодог зэрэг
Сургуулиа удахгүй төгсөх хүн онолын шалгалт өгөх боломжтой.Онолын шалгалтандаа тэнцвэл ,Төгссөнөөс хойш 2жил барилгын чиглэлээрээ ажиллааад дараагаар зэрэг авах шалгалдаа өгөх боломжтой.
※2зэрэг архитектурч барилыгын хяналтын инженерийн шалгалтын эрх нь ,барилга хэсэгчилсэн загвар, гүйцэтгэл гэсэн 3төрөлтэй бөгөөд тус бүрдээ бие даас ан шалгалттай юм.
DIY зөвлөхийн шалгалт өгөх эрх
Суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
※Тус факультетийн оюутнууд практик шалгалтнаас чөлөөлөгдөнө.
Үйлдвэрийн барилгын инженерийн зэрэг авах шалгалт
Суралцаж байх хугацаандаа 20 наснаас дээшхи насныхан шалгалт өгөх боломжтой. Факультетийн шалгалтанд тэнцсэн бол төгссөний дараа, 1 жилийн дотор шалгалт өгөх боломжтой.
Vestorworks (CAD) боловсруулах ур чадварын суурь батламж
Суралцах хугацаандаа мэргэжлийн зэрэг тогтоох шалгалтыг үнэ төлбөргүй өгөх боломжтой.
Интерьер план зохиогч бүртгэх зэрэг
20 наснаас дээшхи насныхан суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой. Факультетийн шалгалтанд тэнцсэн бол төгссөний дараа, 2 жилийн дотор шалгалт өгөх боломжтой.
Ерөнхий интерьерийн шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
Орон сууцны орон зайн зохион байгуулагчийн шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
Мэргэжлийн гал тогооны дизайнерийн шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
Гэрэлтүүлгийн зөвлөхийн шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх сургалтанд хамрагдах боломжтой.
Өнгө зохицуулагчийн шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
Амьдралын хэв маяг тодорхойлогчын шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
  • ICS ухаалаг утасанд зориулсан хуудас