Чимэглэлийн дизайны факультет (2 жилийн анги/7 хоногт 5 өдөр)

Чимэглэлийн дизайны факультет (2 жилийн анги/7 хоногт 5 өдөр)

Төгсөгчидийн бүтээлийг үзэх (Японоор)  Сургалтын төлбөрийн тухай дэлгэрэнгүй (Японоор)

What to Study

Орон зайн дизайнаас чимэглэл хүртэл бүгдийг багтаан интерьер дизайнер, чимэглэлийн дизайнерийг бэлтгэдэг.

Бидний амьдрах орчинг гоё бөгөөд тав тухтай болгох нь чимэглэлийн дизайнерийн үүрэг юм. Гоё бөгөөд тав тухтай орчин гэдэг маань юу вэ?
Дэлхийд нэг хүнтэй яг адилхан хүн давтагддаггүйтэй адил тухайн хүнд тохирох, таалагдах орчин ч бас өөр өөр байдаг. Тухайн хүнийхээ амьдралын хэв маягийг ойлгож, амьдралыг үзэх үзлийг нь төсөөлсний үндсэн дээр тухайн хүндээ тохируулан орчныг нь бүрдүүлэх, шинэ санаа гаргах чадвар маш чухал.

Интерьерийн орон зай бол шал, хана, тааз тэгээд цонх зэрэг дотоод заслаас эхлээд гэрийн тавилга хүртэл бүгдийг цогцоор нь нэгтгэсэн санаанаас үүдэлтэй. Үүний тулд хамгийн чухал нь орон зайн чанарыг маш сайн мэдрэх, үүнд сайн материал болон гэрийн тавилгыг зохицуулан сонгох, үйлчлүүлэгчийн амьдралын хэв маяг болон амьдралын хэмнэлийг танин мэдэх явдал байдаг.

Чимэглэлийн дизайны факультетад айл гэрийн орчин болон худалдаа,үйлчилгээний газрын орчны интерьерийг цогцоор сурч, гоё бөгөөд тав тухтай орчинг бий болгож чадахуйц интерьер дизайнер, чимэглэлийн дизайнерийг бэлтгэхийг зорилго болгодог.

How to Learn

Интерьер дизайнер, чимэглэгч мэргэжилтэнд шаардлагатай суурь ур чадвар, практик ур чадвар, бүтээлч сэтгэхүйг үе шаттайгаар суралцана.

Сургалтын хөтөлбөр нь Зураг төслийн Дизайн Модуль, Шүүмж Судлалын Модуль ба Харилцааны Ур Чадварын Модулиас бүрдэнэ. Тэдгээрийн дотроос Дизайны Модуль, Шүүмж Судлалын Модулийг заавар хичээлээр дамжуулан заана.

Эхний 10 долоо хоногт зураг зурах арга, макет хийх арга, сэтгэх хандлага зэргийг суралцан айл гэрийн орчин болон үйлчилгээний газрын орчныг тохижуулах аргад суралцана. 2 дахь жилдээ төгсөлтийн судалгааны ажил хийхдээ аль нэг пүүс компани дээр захиалгыг бодитоор гүйцэтгэх бөгөөд шууд нийгмийн амьдралд орж ажиллахад бэлтгэгдсэн мэргэжлийн глобал хандлагатай дизайнер болон чимэглэгч болгон сургахыг бид зорьдог.

Гол чадвар болох төлөвлөх чадвар, санаачлах чадварыг сургахын тулд дадлага ажил, менежмент, үйлдвэрлэлийн дадлага сургалтыг хослуулах хөтөлбөр, төгсөгчдийн туршлага судлах программ болон гадаадад оюутан сургах, дотоодын шалгуур болох 2-р зэргийн архитектор /төгссөний дараа, 1 жилийн ажлын туршлагатай бол энэ зэргийг авах боломжтой/-н шалгалтыг өгөх арга замыг заах зэргээр байнга дэмжлэг үзүүлдэг.Оюутнуудыг зэрэг авах болон ажилд ороход байнга тусалж дэмждэг.

Чимэглэлийн дизайны факультет

Төгссөнийхөө дараа ажиллах салбарын тухай

Интерьер зохион байгуулагч
Бизнесийн байгууллага болон барилгын дотоод орчины төсөл төлөвлөгөө, план, зураг төсөл, гүйцэтгэлийн ажлыг хариуцан ажилладаг мэргэжилтэн юм.
Дотоод засал чимэглэгч болон ерөнхий интерьер
Дээрх мэргэжлээр төгсөөд орон сууц, үйлчилгээний газрын интерьерийг зохиохоос гадна интерьерийн талаар хүмүүст зөвлөгөө өгнө.
Дисплэй дизайнер
Дисплэй дизайнер нь дэлгүүр, үйлчилгээний газар, шоу арга хэмжээ, үзэсгэлэнгийн үед ашиглагддаг үзүүлэн, сурталчилгааны зүйлс, павилоны дизайныг гаргадаг.
CG дизайнер болон CAD инженер
Барилга болон тавилгын зураг төслийг компьютероор гаргаж CG ажил зэргийг хийдэг.
Өнгө зохицуулагч
Өнгө зохицуулагчийн чиглэлээр төгсвөл өнгөний зохицол бүтцийг маш сайн гаргаж сурна.
Гал тогооны мэргэжилтний чиглэлээр төгсвөл гал тогооны өрөөний дизайн, тавилгын зураг төслийг гаргана.
Гал тогооны мэргэжилтний чиглэлээр төгсвөл гал тогооны өрөөний дизайн, тавилгын зураг төслийг гаргана.
Архитектур, барилгын дизайнер, инженер
Ямар ч барилгын зураг төсөл нь түүнийг талбай дээр хэрхэн гүйцэтгэлийг сайн удирдан гүйцэтгэснээс хамааралтай байдаг.
Ерөнхий интерьер
Орон сууцнаас эхлээд барилгын ажилтай холбоотой өргөн мэдлэгтэй байж зохион бүтээгч, гүйцэтгэгч нарт зөвлөгөө өгдөг, ажлыг удирдан зохион байгуулдаг мэргэжилтэн болно.
Гэрэлтүүлгийн мэргэжилтэн
Энэ чиглэлээр төгссөнөөр гэрэлтүүлгийг зөв байрлуулснаар юмс зүйлсийг хэрхэн амьдруулах, түүний зураг төсөл, санааг гаргадаг.
Тусгай зориулалтын гэр ахуйн дизайнер
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өндөр настнуудад зориулан тэдний гэрийг тохиромжтой амьдрахад хялбар байдлаар тохижуулахад зөвлөдөг.
Үйлдвэрийн барилгын инженер
Үйлдвэрлэлийн барилга, шат дамжлага, байгууламжийн бүтэц, дизайныг цогцоор нь төлөвлөж хянадаг мэргэжилтэн юм.

Хичээлийн тухай дэлгэрэнгүй

Дизайны хичээл/Дизайны ганцаарчилсан хичээл
Дизайн ганцаарчилсан сургалтаар үргэлжлэх бүтээлийн онолоор баталгаажуулахын тулд 7 хоногт 1 удаа түүх болон дизайныг бүтээх аргын тухай дизайн ганцаарчилсан хичээл явагдана. (5-8 хүнтэй групп, мөн ганцаарчилсан сургалт)
Онолын хичээл/Онолын ганцаарчилсан хичээл
Дизайн ганцаарчилсан сургалтаар үргэлжлэх бүтээлийн онолоор баталгаажуулахын тулд 7 хоногт 1 удаа түүх болон дизайныг бүтээх аргын тухай дизайн ганцаарчилсан хичээл явагдана. (5-8 хүнтэй групп, мөн ганцаарчилсан сургалт)
Харилцааны ур чадвар (Communication Skills Module)
Ялангуяа CAD зураг хийх, өнгөний хичээл, хэлбэр дүрсний илэрхийлэл, танилцуулга илтгэл тавих зэрэг ур чадварыг эзэмшүүлэх зорилготой хичээл юм. Дизайны сэдэл болон хөдөлгөөнийг хийж санаагаа илүү сайжруулан төгс болгоход чухал нөлөөтэй хичээл юм. Үргэлжлүүлэн интерьер стил, зохион байгуулалтын засварын хичээлүүд явагдана.
Дадлага ажил
2-р курсын зуны амралтын хугацаанд 2 долоо хоног орчим томоохон пүүс компани, үзэсгэлэнгийн танхим зэрэг өөрсдийн сонирхсон байгууллагад дадлага судалгаа хийдэг.
Үйлдвэрлэл сургалт хамтын ажиллагааны хөтөлбөр
Пүүс компани байгууллагаас дизайны сэдэв болон төгсөлтийн судалгааны ажлын сэдэв, төслийн захиалга авч бодитоор ажил гүйцэтгэх хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Менежмент
Менежментийн ангийн оюутнууд нь загвар дизайныг нийгэмд бизнестэй хэрхэн холбох тухай бодож олдог.
Тусгай лекц хичээлүүд
Жилд 10 орчим удаа, өнөө цагийн тэргүүлэх зэрэгтэй дизайнер болон архитектурыг урьж лекц заалгадаг.
Хичээлийн хуваарь (Даваа-Баасан 9:30-17:00)

(Зурган дээр дарж томруулан харна уу.)

Боловсролын зэрэг

Мэргэжлийн диплом
Төгсөгчид нь боловсрол шинжлэх ухааны яамнаас дипломаа гардан авна.
※Тус сургууль нь сургуулийн боловсролын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сургууль юм. 2 жилээс дээш сургалттай ангид суралцсан төгсөгчид коллеж төгсөгчидтэй ижил боловсролын зэрэг авна. Мөн хувийн хэвшил ч энэ зарчмыг хүлээн зөвшөөрсөн.
Мэргэжлийн сургуульд багшлах эрх
Японы мэргэжлийн сургуулиудын боловсролыг дэмжих холбооны багш бэлтгэх сургалтанд хамрагдсанаар зөвшөөрөл авч, мэргэжлийн сургуульд багшлах эрх авч болно.
Архитекторын 2-р зэрэг авах шалгалт өгөх эрх ※Улсаас олгодог зэрэг
Төгссөнөөс хойш ажилласан 1 жилийн дотор шалгалт өгөх боломжтой.
Модон материалын барилгын инженерийн зэрэг авах шалгалт ※Улсаас олгодог зэрэг
Төгссөнөөс хойш ажилласан 1 жилийн дотор шалгалт өгөх боломжтой.
Үйлдвэрийн барилгын инженерийн зэрэг авах шалгалт
Суралцаж байх хугацаандаа 20 наснаас дээшхи насныхан шалгалт өгөх боломжтой. Факультетийн шалгалтанд тэнцсэн бол төгссөний дараа, 1 жилийн дотор шалгалт өгөх боломжтой.
Үйлдвэрийн барилгын туслах инженерийн сертификат
ICS -ийн стандартын дагуу хоёр жил суралцаад (багцаалан оруулах) зэрэг олгох программ хичээлийг үзсэнээр баталгаажина.
Vestorworks (CAD) боловсруулах ур чадварын суурь батламж
Суралцах хугацаандаа мэргэжлийн зэрэг тогтоох шалгалтыг үнэ төлбөргүй өгөх боломжтой.
Интерьер план зохиогч бүртгэх зэрэг
20 наснаас дээшхи насныхан суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой. Факультетийн шалгалтанд тэнцсэн бол төгссөний дараа, 2 жилийн дотор шалгалт өгөх боломжтой.
Ерөнхий интерьерийн шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
Орон сууцны орон зайн зохион байгуулагчийн шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
Мэргэжлийн гал тогооны дизайнерийн шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
Гэрэлтүүлгийн зөвлөхийн шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх сургалтанд хамрагдах боломжтой.
Өнгө зохицуулагчийн шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
Амьдралын хэв маяг тодорхойлогчын шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
  • ICS ухаалаг утасанд зориулсан хуудас