Интерьер-архитектор- дизайны факультет(3 жилийн анги/7 хоногт 5 өдөр)

Интерьер-архитектор- дизайны факультет(3 жилийн анги/7 хоногт 5 өдөр)

Төгсөгчидийн бүтээлийг үзэх (Японоор)  Сургалтын төлбөрийн тухай дэлгэрэнгүй (Японоор)

What to Study

Үндсэн мэргэжил болох интерьер дизайнаас гадна гэрийн тавилга, архитектор зэрэг бүхий л төрлийн дизайнерүүдийг бэлтгэдэг.

Бидний амьдарч байгаа орчин тэр чигээрээ ямар байдлаар бүтээгдсэн бэ? Энэ асуултын хариулт нь дизайнд байдаг. Сандал л гэхэд айл гэрийн хэрэглээнээс эхлээд нийтийн эзэмшлийн хүртэл олон төрөл зүйлтэй, тэр болгон нь өөр өөрийн дизайнтай байна. Хүний байгаа орон зай, бас тэнд байх эд зүйлс бүгд л дизайны шийдэлтэй байдаг.

Интерьер-архитектор- дизайны факультет нь хүний ажиллаж амьдрах бүхий л орон зайг тав тухтай болгох дизайны ур чадварыг эзэмшүүлэхийн тулд тавилгаас эхлээд барилга байгууламж хүртэл өргөн хүрээг хамруулан заах бөгөөд оюутанууд маань тэдгээрийн загвар дизайныг зохиох чадварыг биеэр эзэмших болно. Тиймээс дизайны суурь мэдлэг болох сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготой онолын мэдлэгт суралцаж түүнийгээ хэлбэр дүрсээр илэрхийлэх гарын ур дүйг эзэмшихийн зэрэгцээ өөрийнхөө дизайныг бусдад хялбархан ойлгуулах өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах, дизайнерийн хувьд өөрийн чадлаар нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхүйц төлөвлөх чадвар болон санаачлах чадваруудыг эзэмшүүлнэ.

Ирээдүйд дизайнерийн чиглэлээр ажиллахын тулд дээрх зүйлсийг сайн суралцаж, өөрийн болгохын зэрэгцээ дизайныг сэтгэн санааг гаргадаг толгой болон гар нийлэх чадварыг эзэмших нь чухал юм.

How to Learn

Дизайнерын суурь ур чадвар, практик ур чадвар, бүтээлч сэтгэхүйг үе шаттайгаар суралцана.

Сургалтын хөтөлбөр нь Зураг төслийн Дизайн Модуль, Шүүмж Судлалын Модуль ба Харилцааны Ур Чадварын Модулиас бүрдэнэ. Тэдгээрийн дотроос Дизайны Модуль, Шүүмж Судлалын Модулийг заавар хичээлээр дамжуулан заана.

Эхний жилд интерьер дизайнд шаардлагатай суурь мэдлэг, техникийг өөрийн болгох, 2 дахь жилээс тэрхүү сурсан зүйлээ практик дадлагаар баталгаажуулж нийгэмшихэд чиглэсэн илэрхийлэх чадвар болон санаачлах чадварыг суралцана. Цаашилбал, хамгийн сүүлийн жилдээ өөрийн гол чадвар болох зохион бүтээх чадварыг суралцахын зэрэгцээ, шууд нийгмийн амьдралд орж ажиллахад бэлтгэгдсэн мэргэжлийн глобал хандлагатай дизайнер болгон сургахыг бид зорьдог.

Гол чадвар болох төлөвлөх чадвар, санаачлах чадварыг сургахын тулд дадлага ажил, менежмент, үйлдвэрлэлийн дадлага сургалтыг хослуулах хөтөлбөр, төгсөгчдийн туршлага, судлах программ болон гадаадад оюутан сургах, дотоодын шалгуур болох 2-р зэргийн архитектор(төгсөхдөө энэ зэргийг авч төгсөнө)-н шалгалтыг өгөх арга замыг заах зэргээр байнга дэмжлэг үзүүлдэг.Оюутнуудыг зэрэг авах болон ажилд ороход байнга тусалж дэмждэг.

Интерьер-архитектор- дизайны факультет(3 жилийн анги/7 хоногт 5 өдөр)

Төгссөнийхөө дараа ажиллах салбарын тухай

Архитектур, барилгын дизайнер, инженер
Ямар ч барилгын зураг төсөл нь түүнийг талбай дээр хэрхэн гүйцэтгэлийг сайн удирдан гүйцэтгэснээс хамааралтай байдаг.
Интерьер зохион байгуулагч
Бизнесийн байгууллага болон барилгын дотоод орчины төсөл төлөвлөгөө, план, зураг төсөл, гүйцэтгэлийн ажлыг хариуцан ажилладаг мэргэжилтэн юм.
Интерьер дизайнер
Орон сууц, зочид буудал, офисс, ресторан зэрэг газруудын дотоод засал чимэглэлийн зураг төслийг гаргадаг мэргэжилтэн юм.
Дотоод засал чимэглэгч болон ерөнхий интерьер
Дээрх мэргэжлээр төгсөөд орон сууц, үйлчилгээний газрын интерьерийг зохиохоос гадна интерьерийн талаар хүмүүст зөвлөгөө өгнө.
Тавилгын дизайнер
Тавилгын дизайнерын чиглэлээр төгсөөд гэр ахуй болон оффисын тавилгын дизайнерыг гаргаж болно.
Бүтээгдэхүүний дизайнер
Бүтээгдэхүүний дизайнерын чиглэлээр төгсөөд гэр ахуйн хэрэгсэл болон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний загварыг гаргах болно.
Дисплэй дизайнер
Дисплэй дизайнер нь дэлгүүр, үйлчилгээний газар, шоу арга хэмжээ, үзэсгэлэнгийн үед ашиглагддаг үзүүлэн, сурталчилгааны зүйлс, павилоны дизайныг гаргадаг.
CG дизайнер болон CAD инженер
Барилга болон тавилгын зураг төслийг компьютероор гаргаж CG ажил зэргийг хийдэг.
Гэрэлтүүлгийн мэргэжилтэн
Энэ чиглэлээр төгссөнөөр гэрэлтүүлгийг зөв байрлуулснаар юмс зүйлсийг хэрхэн амьдруулах, түүний зураг төсөл, санааг гаргадаг.
Ерөнхий интерьер
Орон сууцнаас эхлээд барилгын ажилтай холбоотой өргөн мэдлэгтэй байж зохион бүтээгч, гүйцэтгэгч нарт зөвлөгөө өгдөг, ажлыг удирдан зохион байгуулдаг мэргэжилтэн болно.
Өнгө зохицуулагч
Өнгө зохицуулагчийн чиглэлээр төгсвөл өнгөний зохицол бүтцийг маш сайн гаргаж сурна.
Гал тогооны мэргэжилтний чиглэлээр төгсвөл гал тогооны өрөөний дизайн, тавилгын зураг төслийг гаргана.
Гал тогооны мэргэжилтний чиглэлээр төгсвөл гал тогооны өрөөний дизайн, тавилгын зураг төслийг гаргана.
Тусгай зориулалтын гэр ахуйн дизайнер
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өндөр настнуудад зориулан тэдний гэрийг тохиромжтой амьдрахад хялбар байдлаар тохижуулахад зөвлөдөг.
Үйлдвэрийн барилгын инженер
Үйлдвэрлэлийн барилга, шат дамжлага, байгууламжийн бүтэц, дизайныг цогцоор нь төлөвлөж хянадаг мэргэжилтэн юм.

Хичээлийн тухай дэлгэрэнгүй

Дизайны хичээл/Дизайны ганцаарчилсан хичээл
Интерьер, архитектор, тавилга зэрэг дизайны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор биечлэн заах хэлбэрээр оюутан нэг бүрчлэн тулж ажиллах хичээл долоо хоногт 2 удаа хичээллэдэг. (5-8 хүнтэй групп, мөн ганцаарчилсан сургалт)
Онолын хичээл/Онолын ганцаарчилсан хичээл
Дизайнтай холбоотой суурь мэдлэг, дизайны сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой бүтээл хийлгэж онолыг баталгаажуулах зорилгоор заадаг хичээл юм. Долоо хоногт 1 удаа түүх болон дизайныг бүтээх аргын тухай ганцаарчилсан хичээл явагдана. (5-8 хүнтэй групп, мөн ганцаарчилсан сургалт)
Харилцааны ур чадвар (Communication Skills Module)
CAD зураг хийх, өнгөний хичээл, хэлбэр дүрсний илэрхийлэл, танилцуулга илтгэл тавих зэрэг ур чадварыг эзэмшүүлэх зорилготой хичээл юм. Дизайны сэдэл болон хөдөлгөөнийг хийж санаагаа илүү сайжруулан төгс болгоход чухал нөлөөтэй хичээл юм.
Дадлага ажил
3-р курсын эхний улирлын 5 долоо хоног орчим хугацаанд алдартай интерьер, барилга дизайны компани, тавилга үйлдвэрлэгч компаниудад үйлдвэрлэлийн дадлага хийдэг. Гадаадын дизайны компанид дадлага хийсэн туршлага ч бий.
※ 2-р курсын зуны амралтын үеэр 2 долоо хоног орчим өөрсдийн сонирхсон газарт дадлага хийдэг.
Үйлдвэрлэл сургалт хамтын ажиллагааны хөтөлбөр
Пүүс компани байгууллагаас дизайны сэдэв, төслийн захиалга авч бодитоор ажил гүйцэтгэх хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Менежмент
Менежментийн ангийн оюутнууд нь загвар дизайныг нийгэмд бизнестэй хэрхэн холбох тухай бодож олдог.
Тусгай лекц хичээлүүд
Жилд 10 орчим удаа, өнөө цагийн тэргүүлэх зэрэгтэй дизайнер болон архитектурыг урьж лекц заалгадаг.
Хичээлийн хуваарь (Даваа-Баасан 9:30-17:00)

(Зурган дээр дарж томруулан харна уу.)

Боловсролын зэрэг

Мэргэжлийн диплом
Төгсөгчид нь боловсрол шинжлэх ухааны яамнаас дипломаа гардан авна.
※Тус сургууль нь сургуулийн боловсролын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сургууль юм. 2 жилээс дээш сургалттай ангид суралцсан төгсөгчид коллеж төгсөгчидтэй ижил боловсролын зэрэг авна. Мөн хувийн хэвшил ч энэ зарчмыг хүлээн зөвшөөрсөн.
Мэргэжлийн сургуульд багшлах эрх
Японы мэргэжлийн сургуулиудын боловсролыг дэмжих холбооны багш бэлтгэх сургалтанд хамрагдсанаар зөвшөөрөл авч, мэргэжлийн сургуульд багшлах эрх авч болно.
Архитекторын нэгдүгээр зэрэг авах шалгалт өгөх эрх ※Улсаас олгодог зэрэг
Оюутнууд сургуулиа төгсөх үедээ гурван жилийн дадлага туршлагаараа шалгалт өгөх эрхтэй.
Архитекторын 2-р зэрэг авах шалгалт өгөх эрх ※Улсаас олгодог зэрэг
Сургуулиа төгсөөд ажилласан туршлага шаардахгүйгээр дээрх шалгалтыг өгөх боломжтой.
※Тус сургуульд 3 жил суралцахдаа тусгай хичээл болох ""Архитекторын 2-р зэрэг авах шалгалтын зааварчилгаа"" \сонирхсон оюутнууд өөрөө сонгох системээр\ -г авсан байдаг бөгөөд оюутнууд төгсөхдөө зэргээ аваад төгсөхөд нь дэмжлэг үзүүлдэг.
Модон материалын барилгын инженерийн зэрэг авах шалгалт ※Улсаас олгодог зэрэг
Сургуулиа төгсөөд ажилласан туршлага шаардахгүйгээр дээрх шалгалтыг өгөх боломжтой.
Үйлдвэрийн барилгын инженерийн зэрэг авах шалгалт
Суралцаж байх хугацаандаа 20 наснаас дээшхи насныхан шалгалт өгөх боломжтой. Факультетийн шалгалтанд тэнцсэн бол төгссөний дараа, 1 жилийн дотор шалгалт өгөх боломжтой.
Үйлдвэрийн барилгын туслах инженерийн сертификат
ICS -ийн стандартын дагуу хоёр жил суралцаад (багцаалан оруулах) зэрэг олгох программ хичээлийг үзсэнээр баталгаажина.
Vestorworks (CAD) боловсруулах ур чадварын суурь батламж
Суралцах хугацаандаа мэргэжлийн зэрэг тогтоох шалгалтыг үнэ төлбөргүй өгөх боломжтой.
Интерьер план зохиогч бүртгэх зэрэг
20 наснаас дээшхи насныхан суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой. Факультетийн шалгалтанд тэнцсэн бол төгссөний дараа, 2 жилийн дотор шалгалт өгөх боломжтой.
Ерөнхий интерьерийн шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
Орон сууцны орон зайн зохион байгуулагчийн шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
Мэргэжлийн гал тогооны дизайнерийн шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
Гэрэлтүүлгийн зөвлөхийн шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх сургалтанд хамрагдах боломжтой.
Өнгө зохицуулагчийн шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
Амьдралын хэв маяг тодорхойлогчын шалгалт өгөх эрх
Ажлын туршлага шаардахгүй суралцаж байх хугацаандаа шалгалт өгөх боломжтой.
  • ICS ухаалаг утасанд зориулсан хуудас