[4] ICS-д өөрийн болгоно. 【Дадлага сургалт хамтын ажиллагааны төсөл】

[4] ICS-д өөрийн болгоно. 【Дадлага сургалт хамтын ажиллагааны төсөл】

Дадлага сургалт хамтын ажиллагааны төсөл

ICS-н “дадлага сургалт” хамтын ажиллагааны төсөл нь пүүс компаниудтай хамтран тэдний бодит захиалгын дагуу тухайн сэдвээр интерьер дизайны дадлага сургалтыг бодитоор хийдэг бөгөөд энэ нь ICS-н томоохон онцлог давуу талын нэг юм.

Загвар дизайнаараа өрсөлдөх болон пүүс компаниа судлах, төгсөлтийн судалгааны бүтээлийг хийх явцад оюутнуудын нийгэмд өрсөлдөх чадвар, мөн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх ур чадвар байнга дээшилж байдаг.

Мөн, сургуулиас гадуурх үзэсгэлэнд оролцох, нийтийг хамарсан уралдаан тэмцээнд ур чадвараа сорих, дадлага хийх зэрэг нийгмийн амьдралд оролцох боломж ихтэй.

project01 STARBUCKS Inspired by STARBUCKS Store Ikejiri 2-chome

2009 оноос эхэлсэн "STARBUCKS COFFEE JAPAN" компанитай хамтарсан дадлага сургалтын төсөл.
2014 онд нээгдсэн "Inspired by STARBUCKS store ikejiri 2-chome" нь өнөөг хүртэл STARBUCKS компани өөрсдийн салбараа нээж байгаагүй орон сууцны хороололд байршилтай, үйлчлүүлэгчдийн өдөр тутмын амьдрал болон хэрэглээнд ойртсон тэдэнд үгүйлэгдэж байсан орон зайг нөхөхүйц шинэ маягийн кафены 3 дахь салбар болсон .

"Urban Bohemian" загварыг баримтлан илүү боловсронгуй, чөлөөтэй болгож, орон зайг төгс ашигласны зэрэгцээ давтагдашгүй орчин бүрдүүлсэн нь эсрэг тэсрэг уур амьсгалыг нэгтгэн нийцүүлсэн цор ганц шинэлэг орчинг бий болгосон бөгөөд тус үйлчилгээний газрын доторх тавилга тохижилтын ихэнхи нь STARBUCKS -ийн салбарт ашиглаж байсан зүйлсийг дахин сайжруулан ашигласан зүйлс юм.
Мөн цагаан өнгийг дэвсгэр өнгөөр ашигласан хананд кофе үйлдвэрлэлийг илэрхийлсэн том жижиг үйлдвэрүүд, төрөл бүрийн кофений ургамлыг дүрсэлсэн урлагийн бүтээлүүд, эспрессоны машины эд ангиар урласан үзүүлэнг тавих зэргээр кофе түүнтэй холбогдолтой орчин, уур амьсгалыг бий болгож чадсан.

ICS нь STARBUCKS компаний төлөвлөгөөний дагуу эдгээр тавилгыг шинэчлэн засварлах болон урлагийн бүтээлүүдийг хийж гүйцэтгэсэн. 2014 оны 3 сард ажил эхэлж гүйцэтгэл дуусах хүртэл ойролцоогоор 1 сарын хугацаа зарцуулсан төсөл юм.

project02 IDC OTSUKA KAGU IDC OTSUKA KAGU Shinjuku showroom

Дотоод засал-худалдааны IDC OTSUKA KAGU компанитай хамтран 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн дадлага сургалтанд хамтран ажиллах төслийн сэдэв нь "Гэрийн кафений тохижилт" болон "Ганц бие хүний өрөөний тохижилт" юм.
Чимэглэлийн дизайны факультетийн "Загвар дадлага"-ын хичээлийн үр дүнг дүгнэх зорилгоор оюутнуудыг 2-3 хүнтэй групп болгон хувааж оногдсон сэдвийн дагуу IDC OTSUKA KAGU тавилгын компаний онцлог давуу тал, үйлчлүүлэгчийн хүрээ, орчны судалгааг хийж шинэ үйлчлүүлэгчийг татахуйц IDC OTSUKA KAGU-Шинжюкү үзэсгэлэнгийн танхимын рекламны самбарыг төлөвлөн, хийж гүйцэтгэсэн.

4 сарын дундуур сэдвээ аван ажлаа эхэлж 5 сарын сүүлээр IDC OTSUKA KAGU компаний мэргэжилтэнг урин групп тус бүр бүтээлээ танилцуулан, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.

Тэдгээрээс 3 бүтээл ("Гэрийн кафений тохижилт" сэдвээр 2 бүтээл, "Ганц бие хүний өрөөний тохижилт "сэдвээр 1 бүтээл) -ийг сонгон, IDC OTSUKA KAGU-Шинжюкү үзэсгэлэнгийн танхимд байрлуулах боломж олгосон.
6 сараас IDC OTSUKA KAGU компаний мэргэжилтэнтэй дэлгэрэнгүй уулзалт зохион байгуулж 8 сард оюутнууд самбарыг үзэсгэлэнгийн танхимд байрлуулах ажиллагаа хийгдсэн.

  • ICS ухаалаг утасанд зориулсан хуудас