[1] ICS-д байгаа. 【ICS-ийн хэв маяг】

[1] ICS-д байгаа. 【ICS-ийн хэв маяг】 Зохион бүтээх Илэрхийлэх Онол

ICS нь 1963 онд байгуулагдсан анхны интерер дизайны мэргэжлийн сургууль юм.
Одоог хүртэл бараг хагас зууныг дамжин өвөрмөц хөтөлбөрөөр олон тэргүүний төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд гаргаж ирсэн.

Тиймээс бидний баримтладаг сургалтын үзэл бодолд 3 түлхүүр үг байдаг.

1-рт “CREATION” буюу өөрөөр хэлбэл зохион бүтээх.
Дизайнерийн хувьд хамгийн чухал зохион бүтээх ур чадварыг төрөл бүрийн аргаар эзэмшүүлэн сургаж байна.

2-рт “COMMUNICATION” буюу холбогдох, харилцах, илэрхийлэх.
Зохион бүтээх бүтээлч сэтгэлгээг сайжруулахын тулд сонсох, ярих, өөрийн бодсон дизайныг тайлбарлах чадвар чухал. Дизайны мэргэжлийн харилцааны чадварыг эзэмшүүлнэ.

3-рт “CRITICISM” буюу онол.
Дизайны тухай онол, бүтээлээ бат бөх болгох онол, дизайны түүхийг судална.

Дээрх 3 үгийг уриа болгон баримталж, улам улам сайжруулан үргэлжлүүлэх боловсролын орчин.
Энэ бол “ICS хэв маяг” юм.

Ийм орчин бүрдүүлснээр урьд өмнө интерер дизайны талаар огт мэдлэггүй байсан оюутнууд ч интерерийг өөрийн мэргэжил болгон төгс эзэмшиж өөрийгөө илэрхийлэх болон технологийн мэдлэг, ур чадвар эзэмшээд зогсохгүй өөртөө итгэх итгэлтэй болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

  • ICS ухаалаг утасанд зориулсан хуудас