[11] ICS нь баялаг түүхтэй сургууль 【ICS HISTORY】

[11] ICS нь баялаг түүхтэй сургууль 【ICS HISTORY】

ICS ART OF COLLEGE нь 1963 онд үүсгэн байгуулагдсан. Энэ үед интерьер дизайн гэдэг үг нь өөрөө энгийн нийтлэг үг бус байлаа.
Түүнээс хойш, уг сургууль бол японы интерьер дизайны боловсролын бэлэг тэмдэг болсон газар болоод зогсохгүй, манай улсын интерьер дизайны боловсролын хөгжилд томоохон байр суурь эзлэх болсон.

1963〜1969

  • Каразава Рицүкогийн санаачлагаар Интерьер төв
    сургууль байгуулагдлаа.
    Өдрийн үндсэн анги, оройн мэргэшүүлэх анги,
    соёл боловсролын факультет гэсэн 3 анги нээгдэв.
    Токио, Чёода хот, 4-Банчод сургуулийн барилгыг
    ашиглалтанд оруулав.
  • Өдрийн үндсэн анги анхны элсэгчдээ хүлээн авах ёслол болов.
  • Оройн мэргэшүүлэх анги болон соёл боловсролын факультет нээгдэв.
  • Үндсэн ангийн анхны төгсөлтийн ёслолын ажиллагаа
  • Үндсэн ангийн судалгааны курс нэмэгдэж, сургуулийн оюутны зөвлөл байгуулагдав.
  • Оройн ангийн зураг төсөл боловсруулах семинар нээгдэв.
  • Өдрийн үндсэн ангийн 2 дахь жилээс оройн мэргэшүүлэх ангийг мэргэжлийн факультет болгож барилга, дотор засал, тавилга, зураг төсөл гэсэн 4 курсыг нээсэн.
  • Олон төрлийн сургуулийн эрх авсан.
  • Анх удаа гадаад оронд дизайны судалгаа гүйцэтгэл хийлээ.

1970〜1979

  • Оройн факультетэд суурь техникийн анги нээв.
  • Мэргэжлийн факультетийг чимэглэлийн дизайны курс болгон өөрчлөв.
  • Зайны сургалтын анги нээгдэв. Суурь зураг төслийн курсийг суурь зураг төслийн факультет болгов.
  • Өдрийн судалгааны факультет нээгдэв.
  • Өдрийн үндсэн факультет, барилгын үйлдвэрлэл эрхлэгчийн шалгалтанд тэнцэн итгэмжлэгдсэн сургууль болж Токиогоос баталгаажигдсан.
  • Оройн факультетийг үндсэн анги болгож суурь зураг төслийн факультет, суурь дизайн факультет, мөн мэргэжлийн курс болгон зураг төслийн факультет, чимэглэлийн дизайны факультет, тавилгын дизайны факультет болголоо.
  • Токио, Мэгүро дүүрэг, Химона дахь сургуулийн шинэ байранд нүүн орлоо.
  • Сургууль үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн ёслол хүндэтгэлийн ажиллагаа болов.
  • Чимэглэлийн дизайны факультетийн өдрийн анги нээгдлээ.
  • Зайн сургалтын анхны хичээлийг эхлүүлэв.
  • Оройн үндсэн ангид урлагийн курс нээгдэв.
  • Интерьер дизайны оройн анги үүд хаалгаа нээв.
  • Мэргэжлийн сургуулийн системийн дагуу мэргэжлийн сургууль болж зөвшөөрөл авах, түүнд нийцэхгүй факультетийн нэрийг өөрчилж, үндсэн факультетийг интерьер дизайны факультет, интерьер дизайны оройн анги байсныг интерьер дизайны факультет-2 болгон тус тус өөрчлөв.
  • Суурь дизайны оройн анги, урлагийн курсийн үйл ажиллагааг зогсоов.
  • Сургууль үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний бага хурал болов.
  • ICS-н боловсролын үнэлгээ дүгнэлт болох "Соёл болон дизайны боловсрол" -г JID 20 жилийн ойд зориулан нийтэд танилцуулав.
  • Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулж гадаадад оюутан сургах дизайны судалгааны ажилд хамтран ажиллаж эхлэв.

1980〜1989

  • Гадаадын дизайны сургуультай хамтран ажиллах гадаад харилцаагаа өргөжүүлэв.
  • ICS-н оюутнуудаас анх удаа Ногүчигийн нэрэмжит шагналтан, шилдэг оюутан шагналтан болов.
  • Интерьер дизайны өдрийн анги 3 жилийн сургалттай болов.
  • Үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн ёслолын ажиллагаа болов.
  • ICS-н 20 жилийн ойд зориулан интерьер дизайны боловсролын салбарт зориулсан 20 жилийн хөдөлмөр, үйл ажиллагааг үнэлэн Японы интерьер дизайны холбооноос 83 дахь жилийн нэрэмжит шагналаа олгов.
  • Интерьер дизайны факультет нь сургуулиас гадуур байгууллагад дадлага хийх ажлыг хэрэгжүүлэв.
  • Зураг төслийн технологийн факультетийн 20 жилийн ой, 20 дахь төгсөгчидөө үдэн гаргаж байна.
  • 19 дахь төгсөгчдийн төгсөлтийн ёслолын ажиллагааг хотоос гадагш зохион байгуулна. (Асахи-Сэймэй галерей, Шинжүкү)
  • Интерьер дизайны факультет 3 жилийн сургалттай болсноос хойш анхны төгсөгчидөө төгсгөв.
  • Мэргэжлийн сургуулиудыг төлөөлөн тэргүүний сургууль болж NHK "ETV8" сувгаар орон даяар цацагдсан.
  • 5 жил дараалан шагнал хүртсэнд зориулан ICS Ногүчигийн нэрэмжит шагналт бүтээлийн үзэсгэлэнг нээлээ.
  • 2 дахь ээлжийн сургуулийн барилга Мэгүро дүүрэг, Химоняа 4-24-15-д ашиглалтанд орлоо.
  • Интерьер дизайны факультет-2 нь 2 жилийн сургалттай болж өөрчлөгдөв.
  • Үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн ёслолын ажиллагаа болов.

1990〜1999

  • Институт болж зөвшөөрлөө авав. Канкёо Зоокэй Гакүин институт болов.
  • ICS-н "Гэртээ ирэх өдөр" анх удаа зохион байгуулагдлаа. (Төгссөнөөс хойш 20 жилийн дараа төрөлх сургуульдаа)
  • Интерьер дизайн факультет 2-р зэргийн архитекторын шалгалт өгөх эрхийг 2 жил байсныг 0 болгож богиносгов.
  • Christo Umbrellas төсөлд оролцон, тусгай хэлэлцүүлэг хийх хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
  • Чимэглэлийн дизайны факультет 2 жилийн ангиа нээлээ.
  • Боловсролын яамны тусгай боловсролын сургуулийн боловсрол өндөржүүлэх судалгааны итгэмжлэгдсэн сургууль болж 3 жил үргэлжилэх судалгааг эхлүүлсэн.
  • Токиогийн Олон Улсын Тавилгын Үзэсгэлэнд жил бүр урилгаар оролцохоор болсон.
  • Үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан Мэгүро дүүрэг, Какинокизакад сургуулийн 1, 2, 3-р байрыг барьж ашиглалтанд оруулсан.
  • Оройн нэмэлт ангийг өөрчилж CAD/CG курсыг нээв.
  • Үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн ёслолын арга хэмжээ болж , сургуулийн шинэ барилгыг хүлээн авч 21-р зуунд гэрэлт ирээдүйг тунхаглалаа.
  • Дизайн бизнес удирдлагын өдрийн анги нээгдлээ. (1жилийн сургалттай)
  • Какинокизака дахь сургуулийн байр бэлэн болсны зэрэгцээ сургуулийн 2-р байрыг акталж, цаашид Химоняа болон Какинокизакад сургуулийн үйл ажиллагааг явуулж байхаар боллоо.
  • Ярилцах цаг "Хотын соёл сургууль" нээгдлээ. (1994 оны 11 сараас 1995 оны 4 сар)
  • Интерьер дизайны өдрийн анги, мөн интерьер дотоод заслын ангийн төгсөгчид боловсролын яамнаас "мэргэшлийн зэрэг" авдаг боллоо.
  • ICS боловсролын шинэчлэл мэдээлэлтэй холбогдуулсан үйл ажиллагаа, илтгэл, үдэшлэг зохион байгууллаа.
  • "Интерьер центр скүүл" мэргэжлийн сургууль нэрээ сольж "ICS COLLEGS OF ARTS" боллоо. Интерактив дизайны факультет (2 жилийн сургалттай) байгуулагдлаа.
  • Wolverhampton болон Nottingham Trent гэсэн Английн 2 их сургуульд оюутан шилжүүлэн сургах хөтөлбөр хэрэгжүүлж байна.
  • Interactive Arts Direction Course болгон нэрээ өөрчлөв. (Interactive Design Course нэртэй байсан.)
  • Төгсөгчдийн судалгааны ажлын үзэсгэлэн анх удаа зохион байгуулагдлаа. (Shinjuku Park Tower зочид буудалд)
  • Суурь зураг төслийн факультетийг Hybrid Drawing Course болгон өөрчлөв.
  • Үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойн арга хэмжээ ёслолын ажиллагаа болов.
  • Токиогийн Олон Улсын Тавилгын Үзэсгэлэнгийн танхимд ICS-н үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойд зориулсан төгсөгчдийн бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулав.
  • Interior Meister Trainee Course шинээр нээгдэв.
  • Английн Nottingham Trent их сургуультай хамтарсан боловсролын зэрэг олгох хөтөлбөр эхэллээ.

2000〜

2000
  • Италийн Alessi компанитай хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
2002
  • Английн их сургуультай хамтарсан хөтөлбөрийн дагуу анхны төгсөгчид баклаварын зэрэг, мөн мэргэжлийн дипломоо гардан авлаа.
2003
  • Interactive Art Direction Course болон оройн нэмэлт анги CAD/CG курсууд хаагдлаа.
  • Үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ойн ёслолын ажиллагаа болов.
  • 40 жилийн ойд зориулсан баярын концерт тоглов. (Мэгүро театрын их танхимд)
2005.5
  • 1-р давхарт галерей, дэлгүүр, B1 давхарт кафег тохижуулж ашиглалтанд орууллаа.
2006.1
  • Химоняа сургуулийн байранд орон сууцтай холбогдох аж ахуйн нэгж, компани нүүж орсон. (~'07/4)
2006.3
  • Америкийн New Mexico их сургуультай хамтран анхны workshop зохион байгууллаа.
2007.3
  • Америкийн New Mexico их сургуультай хамтран 2дахь удаагийн workshop зохион байгууллаа.
2008.1
  • Японы интерьер дизайны холбоо үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг хамтран зохион байгуулав.
2008.2・3
  • Францын Парисын барилгын их сургууль Ecole Speciale'd Architecture: ESA-тай хамтран анх удаа Токио болон Парист олон улсын workshop зохион байгуулав.
2008.9
  • ICS үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ойд зориулан тусгай арга хэмжээ лекц зохион байгуулав. (Багш нар: Ando Tadao (安藤忠雄), Morita Yasumichi (森田恭通))
2009.2・3
  • Францын Парисын барилгын их сургууль Ecole Speciale'd Architecture; ESA-тай хамтран 2 дахь удаагаа Токио болон Парист олон улсын workshop зохион байгуулав.
2009.4
  • Чимэглэлийн дизайны факультет, 2-р зэргийн архитекторын зэрэг олгох дадлагын туршилтыг 1 жил болгож хугацааг богиносгов.
2009.7
  • "Амины орон сууцны дизайн" сэдвээр зуны тусгай лекц зохион байгуулав. (Багш: Watanabe Atsushi (渡辺篤史))
2009.10
  • Италийн Domus Academy-тай бизнесийн хамтын ажиллагаа эхлүүлэв.
  • "Дизайн амьдралд" сэдэвт намрын тусгай лекц зохион байгуулав. (Багш: Kenji Ekuan(榮久庵憲司))
2010.9
  • "Байгаль орчин болон архитектор, дэлхий ертөнц" сэдэвт намрын нээлттэй лекц зохион байгуулав. (Багш: Kengo Kuma(隅研吾))
2011.9
  • Намрын тусгай лекц, Тохокү дүүргийн байгаль хамгаалах программ төслүүдийг хэрэгжүүлж ICS-н ахлах сургуулийнхныг хамруулан "Мөрөөдлийг Японд" сэдвээр нээлттэй хичээл, лекц зохион байгуулав. (Профессор багш:Ando Tadao (安藤忠雄))
2011.12〜2012.2
  • Нээлттэй тусгай лекц, Тохокү дүүргийн байгаль хамгаалах программ "Мөрөөдлийг Японд" \Тусгай зочин "Никкей архитектур" компаний захирал,"Никкей эмэгтэйчүүд"компаний дэд захирал асан, MISC нар уригдав\ -г зохион байгуулав.
2012.9
  • "Түүхээс суралцах нь" сэдэвт намрын нээлттэй лекц зохион байгуулав. (Багш: Matsudaira Sadatomo (松平定知))
2012.11
  • KONDO Racing-тай хамтарсан дадлага сургалт хамтын ажиллагааны төсөл, "Асаргаа сувилгааны хэсгийн дизайн зохиох уралдаан"-ий танилцуулгыг Фүжи хурдны замд нээсэн.
2013.2
  • Үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан "Интерьер дизайны ирээдүйн хандлага" сэдвээр лекц зохион байгуулав. (Багш: Tanijiri Makoto (谷尻誠))
2013.4
  • Сургуулийн лого- ICS-ийг үүсгэн байгуулагдах үед Nakamura Jyunpei (中村順平) багшийн зохиосон логог шинэчилсэн.
  • (Ecole Nationale Superieure d’Architecture et de Paysage de Lille:ENSAPL) болон Олон улстай хамтарсан "Үзэсгэлэнт байгалийн дүрс зураг" сэдэвт Workshop-ийг нээсэн.
2013.8
  • Гадаад оюутнуудад хандан Японы их дээд сургууль-мэргэжлийн сургуулиудыг танилцуулах мэдээлэлээр хангах зорилгоор зохион байгуулдаг "Гадаад оюутанд ээлтэй сургууль-2013 авардс"-д Мэргэжлийн сургуулиудаас эхний 8-д шалгарсан.
2013.9
  • ICS-н 50 жилийн ойн 7 хоног. "Интерьер дизайны өнөөгийн хөгжил" сэдэвт лекц зохион байгуулав. (Багш нар: Katayama Masamichi (片山正通) Tanijiri Makoto (谷尻誠)). Мөн "Өнөөг хүртэлх, мөн ирээдүйн интерьер дизайны хөгжил", "ICS-н шөнө", "Powered by PechaKucha"-г тус тус зохион байгуулав.
2014.3
  • STARBUCK компанитай хамтарсан дадлага сургалтын төсөл болох тавилга шинэчлэн тохижуулах болон урлагийн бүтээл хийсэн "Inspired by STARBUCKS Store Ikejiri 2-chome" - г нээсэн.
2014.7
  • Интерьер мастерын факультет нь Япон улсын "Барилга архитекторын хяналтын инженер"-н зэрэг олгох эрх бүхий факультет болон батламж авсан.
2014.8
  • IDC OTSUKA KAGU компанитай хамтран хэрэгжүүлсэн дадлага сургалтын төслийн үр дүнд шалгарсан "Гэрийн кафе тохижилт", "Ганц бие хүний өрөөний тохижилт" бүтээлүүд нь IDC OTSUKA KAGU-Шинжюкү үзэсгэлэнгийн танхимд тавигдсан.
2014.9
  • ICS Festival 2014 "Бидний бүтээсэн интерьер дизайны үзэсгэлэн", Tanijiri Makoto (谷尻誠) багштай хамтарсан "Бидний болон миний интерьер дизайн", "ICS-н шөнө" “Powered by PechaKucha” -г тус тус нээсэн.
2014.12
  • Интерьер мастерын факультет болон интерьер архитектор-дизайны факультетууд нь "2-р зэргийн архитектор" болон "Модон материалын барилгын инженер"-ийн зэрэг олгох эрх бүхий факультет болж батламж авсан.
2015.4
  • Мастер сургалт - Япон интерьер дизайн, зураг төслийн анги (магистрантур) -ийг нээсэн.
2015.9
  • ICS Festival 2014 "Хуулбар зохиогчийн  бүтээсэн "Өмнөх ба дараа" танилцуулга (тусгай багш: Hasegawa Tetsuji (長谷川哲士)  багш),  " Японы амьдрал, соёлыг таниулах  "MIJP workshop" -ийн  (тусгай багш: Murasawa Kazuteru (村澤一晃) багш, Matsuki Kenji (松木憲司) багш) ", ICS-н  оюутны өдөр тутмын үр дүнг танилцуулах " Бидний бүтээсэн интерьер дизайны үзэсгэлэн", " ICS-н оюутнууд өөрийгөө таниулах "ICS-н шөнө" “Powered by PechaKucha” , мэргэжлийн "Санаа сэдлээ мэргэжлийн багшаас хэрхэн сурах" "Багш танилцуулга"-г тус тус нээсэн.
  • Тайваны Da Yeh University-тай хамтран Олон улсын хамтын ажиллагааны семинар "11-р Daiwa House тэмцээн"-г зохион байгуулсан
  • ICS ухаалаг утасанд зориулсан хуудас