Ерөнхий захиралын мэндчилгээ

Ерөнхий захирал Hino Yoichi (日野 洋一)

ICS бол 1963 онд интерьерийн төв сургууль нэртэйгээр байгуулагдсан бөгөөд хагас зуу гаруй жилийн түүхтэй япон төдийгүй дэлхийн интерьер дизайны салбарт хувь нэмрээ оруулж буй хамт олон юм.

Өнөөг хүртэл цаг үеийн өөрчлөлтийг мэдэрч, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэний үр дүнд дэлхийн хаана ч ажиллах чадвартай зохион бүтээгчдийг олноор нь төрүүлэн гаргасаар ирлээ.

Байгаль орчны томоохон өөрчлөлтийн үе болон нийгэмд байр сууриа тогтоож өрсөлдөөнт нийгэмд барьц алдахгүй чадлаараа ажиллаж амьдрах боловсон хүчнийг бэлтгэх нь бидний зорилго юм.

Үүний тулд байгаль орчинтой сайтар зохицож, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч, удирдлагууд бүгд нэг баг болж нягт хамтран ажилласны үр дүнд олон олон хүмүүсийн хувь заяаг өөрчилж сургаж чадавхижуулж ирлээ.

Томоохон мөрөөдөл болон хүслээ тээн, маргаашийн интерьер дизайны салбарт хүчин зүтгэх хүсэлтэй залуучуудад хандан хэлэхэд ICS-д тавтай морил гэж урья. Өөртөө том боломжийг нээхэд тань бид туслахад бэлэн байна.

Канкёо Зоокэй Гакүин ICS COLLEGE OF ARTS Удирдах зөвлөл
Ерөнхий захирал Hino Yoichi (日野 洋一) Удирдах зөвлөлийн гишүүн Manuel Tardits Удирдах зөвлөлийн гишүүн Murase Akihisa (村瀬 晶久)
Дэд захирал / сургуулийн захирал Seki Shotaro (關 昭太郎) Удирдах зөвлөлийн гишүүн Iwakura Eiri (岩倉 榮利) Удирдах зөвлөлийн гишүүн Tokoro Satoru (野老 覚)
Өдөр тутмын үйл ажиллагаа хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн Goto Katsuhiko (後藤 克彦) Удирдах зөвлөлийн гишүүн Hisaeda Souichi (久枝 壯一) Удирдах зөвлөлийн гишүүн Ogawa Hideshiro (小川 秀史郎)
  Академийн гүйцэтгэх захирал Karasawa Ritsuko (柄澤 立子)
  • ICS ухаалаг утасанд зориулсан хуудас