Захирлын мэндчилгээ

захирал

後藤 克彦

Канкёо Зоокэй Гакүин институт ICS COLLEGE OF ARTS нь 2013 оны 5 сард 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрөөлөө. Бид Японд интерьер дизайны боловсролын анхдагч болж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхүйц чадвартай ажиллах хүчийг бэлтгэх үйлсэд хүчин зүтгэсээр ирлээ.

<Нийгэмд хэрэгцээтэй боловсрол>

Нийгмийн хандлага нь тооноос илүү чанарт анхаарал тавьдаг байдал руу хувьсан өөрчлөгдөхийн хэрээр барилгын салбар ч мөн адил барилгын тоог нэмэгдүүлэхээс зайлхийж орон зайг зөв ашиглах, амьдрах орчинг зөв зохион байгуулахад анхаарал хандуулдаг болсон.
Мөн урьд өмнөх хуучирсан арга барил, хог хаягдал их гаргадаг байдлыг халж аль болох байгаль орчинд ээлтэй, эко технологийг ашиглахыг эрмэлздэг болжээ. Үүнийг дагаад интерьер дизайн ч бас хөгжиж байна. Мөн, хүн амын дунд өндөр настнуудын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан аль болох хэрэглээнд ойр, хүндээ хандсан дизайныг хийх нь интеpьер дизайны боловсролд чухалд тооцогдож байна.
Мөн, хүмүүс олноороо цуглаж эдийн засаг нийгмийн амьдралд оролцон санал бодлоо солилцдог үйлчилгээний газрын зураг төслөөс эхлээд тавилгын зураг төсөл, гэрэлтүүлгээс гадна үйлдвэр зэрэг олон нийтийн хэрэглээний зүйлсийн дизайн ч интерьер дизайны боловсролын хувьд чухал салбар юм.

<Олон улсын хандлага>

Үүсгэн байгуулагдсанаас хойш, өвөрмөц онцлогтой  интерьер дизайны сургалт нь гадаадын боловсролын байгууллагаас өндөр үнэлэгдэж, боловсролын "Ойлгомжтой, тэгш эрхтэй, сэдвийн стандартчлалтай" олон улсын стандартын  хэмжээнд хүрсэн гэгддэг.
Энэ олон улсын чанар нь гадаад оюутнуудыг татахад нөлөөлж, нийт оюутны 30% гаруй нь гадаадын оюутнууд эзэлж байна.
Азийн орнуудаас эхлээд европоос ирж суралцаж байгаа оюутан хоорондын дизайны мэдрэмж ч олон улсын нөлөө уялдан хөгжиж, сургуулиа төгссөний дараа олон улсын салбарт ажиллахад нь тус нэмэр оруулна гэдэгт найдаж байна. 

<Бүтээлч сургалт>

Бид интерьер дизайны сургалтын бие даасан байдлыг цаашид илүү сайжруулан үргэлжлүүлж, цаг үеийн шаардлагыг тусгасан хичээл программаар баяжуулан олон шилдэг төгсөгч, боловсон хүчинг бэлтгэн гаргах болно. Мөн интерьер дизайны салбарт хүчин зүтгэж буй 5000 гаруй хамтран зүтгэгчдийнхээ дундаас сонгон боловсролын хөгжлийн төлөө хамтран ажиллах болно. Сурган хүмүүжүүлэгч хүн бол оюутныг мэдлэг боловсролоо дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлж, өөрийн биеэр үлгэрлэн сургахын зэрэгцээ дэлхийн хэмжээнд хүрэхүйц өргөн хүрээнд сэтгэдэг ур чадвартай бүтээлч боловсон хүчин болгон хүмүүжүүлэхийн тулд бие сэтгэлээ зориулж байдаг билээ.

  • ICS ухаалаг утасанд зориулсан хуудас